С.Ганбаатар: Оюутолгой дампуурчихсан албан ёсоор хэлье
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа.
Батнайрамдал гишүүний асуултад товчхон хариулъя аа. Зарим гишүүд асуудлаа юмаа уншвал их сайн байгаа юм.Оюутолгой дампуурчихсан албан ёсоор хэлье. Та нар Оюутолгойн хувьцаа манайх 34% гэж байгаа. Яг үнэ цэн нь хэд гэж бодож байна? Өчигдөр би нууцын баримтаас Оюутолгойнсанхүүгийн тайланг авлаа. Нууцад байдаг шүү дээ, гишүүд минь та нар авч үзээрэй уншаарай. Яагаад нууцад ордог юм бүү мэд. Тэгээд үзсэн 34%-ийг 426 сая доллароор үнэлж байгаа. Оюутолгойн нийт 100% хувьцаа гэж тооцоход чинь 1,3 тэрбум доллар байгаа. Энэ компани өөрөө 17,6 тэрбум долларын өр тавьчихсан байгаа. Та нар Дубайн гэрээгээр гэхэд л 5,4 тэрбум долларын өрийг 15 банканд Монголын газар нутгийг тавьчихсан байгаа шүү дээ. Би хариуцлагатайгаар ярьж байна шүү.
Өөрийн компанийнх нь үнэ цэнээс 9 дахин өндөр зээл авчихсан байгаа тэр компанийг би дампуураагүй гэж хэлэх юм бол, харин ямар ч бизнесийн сонгодог ойлголт байхгүй хүн болж хувирна. Би хариулт өглөө, тоо баримтаа харж яриарай. Асуултаа асууя.Ронагийн гэрээн дээр ТЭЗҮ эцэслэн батлагдсан уу? Энэбатлагдсан тохиолдолд ТЭЗҮ-гээ яг дагана биз. Нарийн ярья Оюутолгой ТЭЗҮ үгүй ,засвартайгаар хууь батлагдсан. Дараа нь ТЭЗҮ-гээ ерөөсөө мөрддөггүй. За энэ миний асуултад хариулна уу .
Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn