2024.12.27

Ц.Мөнхбат: Нүүрс экспортолдог аж ахуйн нэгжүүдэд эрсдэл үүсэх нөхцөл байдлыг судалсан уу

УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:

Олон жил гацсан энэ тогтоолын төслийг бүгд дэмжээд явуулах ёстой. гэхдээ гэрээ, хэлцэлд зайлшгүй бодох ёстой зүйл байгаа. Үүнийг хэлэхгүй байж болохгүй. Хил холболт хийж, "ЧайнаЭнержи" компанитай нүүрс борлуулах гэрээгээ хийгээд явна. Эхний хэдэн жил тогтвортой, өсөлттэй үнээр явахыг үгүйсгэхгүй. Хэдэн жилийн дараа үнээ буулгаж, манай нүүрс экспортолдог, борлуулдаг бусад үндэсний аж ахуй нэгжүүдэд нөлөөлөх ийм нөхцөл байдал үүсэх үү. Энэ талаар гэрээнд тусгаж өгсөн үү. Ямар зохицуулалт байгаа вэ. Дөрвөн боомтоор гарч буй нүүрсийг индексжүүлж дундаас нь үнэ гаргана гэж байгаа. Олон улсын жишиг үнэтэй уялдуулах ямар боломж байна вэ.

Түүний асуултад Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn