ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ЧАНАРТАЙ ЦАГААН БУДААГААР ХАНГАГДАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
2024.12.20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ЧАНАРТАЙ ЦАГААН БУДААГААР ХАНГАГДАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

Өнөөдөр БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд Фан Ван Зиангтай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын Батлан хамгаалах салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах маш бодитой ажил хэрэгч саналуудыг харилцан солилцлоо.

Тухайлбал:

Хоёр улсын батлан хамгаалах яамд туслах аж ахуй эрхлэлтийнхээ хүрээнд манай зэвсэгт хүчнээс Вьетнам Улсын зэвсэгт хүчинд мах нийлүүлэх, эргээд цэргийн албан хаагчдаа чанартай, үнэгүй цагаан будаагаар хангах;
Монгол Улсын батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж зэвсэг техникийн судалгааг хамтран хийж, шинэчлэн сайжруулах;
Найрамдалт харилцааг өргөжүүлэхээр салбарын албан хаагчдаа энхийг дэмжих ажиллагаа, соёл, спорт, урлагын чиглэлд харилцан туршлага солилцуулж чадавхжуулах;
Эдгээрийг бодит ажил хэрэг болгохын тулд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтлоо.
Монгол малын махаа Вьетнам улсад экспортлох эрх зүйн боломжийг ашиглахад Батлан хамгаалах салбар түүчээ нь болно.