2024.12.18
Хотын дарга Х.Нямбаатар: Яндангүй гэр хорооллын бүсийг удахгүй зарлана
Хотын дарга Х.Нямбаатар: Яндангүй гэр хорооллын бүсийг удахгүй зарлана. 2025 оны 11 сар гэхэд 20.000 айлыг газ руу шилжүүлнэ. Газ руу шилжих айлуудын тоноглолын зардлыг хот хариуцаж хийнэ.
- Үлдэж байгаа 80.000 айлуудыг Нефтагийн Си-5,6,7 загварын газын үйлдвэр болон дундын станц байгуулж яндангүй болгоно. ТЭЗҮ удахгүй хийгдэж эхэлнэ.
- Эхний ээлжинд 100.000 айл газ руу шилжинэ. Хэрэглэгчийн төлөх газын төлбөр өндөр учраас улсын төсвөөс айлуудад татаас өгөх шаардлага байна.