2024.11.29
Ж.Сандагсүрэн:Автомашинаас ялгарч байгаа агаарын бохирдлыг бууруулахад ямар ажил хийсэн бэ?
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024/11/29 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт Агаарын бохирдлын чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор төлөөлөгч нар асуулт асуув.
НИТХ-ын Төлөөлөгч:Ж.Сандагсүрэн:
Танилцуулгаас харахад богино хугацааны хэрэгжүүлэх ажил гээд бичсэн байна. Богино хугацааг хэр хугацаа гэж ойлгож эдгээр ажлуудыг төлөвлөж байна вэ? Миний бодлоор яагаад ч богино хугацааны ажлууд биш байна. Асуудал нь шуурхай арга хэмжээ авахаар нөхцөл байдал тулчихсан ажил дээр богино хугацааг хэдий хугацааны ажлуудыг төлөвлөж байна вэ?
Хоёрдугаарт, ХӨСҮТ-ийн эмч маскны асуудал хөндсөн.Эрүүл мэндийн газрыг үүн дээр манлайлж ажлаасаа гэж маш их хүсэж, шаардаж байна. Уян хатан баймаар байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээллийг иргэдэд өгмөөр байна. Маск зүүх нь агаарын бохирдлоос сэргийлэх нь зөв үү. Агаарын бохирдолтой тэмцэхэд богино хугацаанд иргэд маань өөрсдийн амь нас, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах ёстой юм бэ? Эрүүл мэндийн газар үүн дээр ямар сурталчилгааны ажил хийсэн юм. Хэчнээн хүнд хүрсэн.
Автомашинаас ялгарч байгаа агаарын бохирдлын хэмжээ pm10, pm2.5 хувьд бараг 50 гаруй хувь болчихсон байна. Нийт ялгаруулж байгаа хорт утаа 30 хувьтай маш том нөлөө үзүүлэхээр болчихжээ. Автомашинаас ялгарч байгаа агаарын бохирдлыг бууруулахад ямар ажил хийсэн бэ? Автотээврийн үзлэг дээр нүүрсэн яндангүй зорчиж байгаа тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцэж байгаа юу? Үүн дээр тодорхой хариулт өгнө үү? Санаачлаг, идэвх гэдэг зүйлийг нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх эрүүл мэндийг хамгаалах хүмүүсээс харахгүй байна шүү. Иргэд нь агаарын бохирдолд хордоод байхад санаачилж гаргаж байгаа, өдөр тутамд яаралтай арга хэмжээ зохион байгуулж байгаа шинэ ажлыг огт харахгүй байна.
Түүний асуултад, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хариуллаа.