Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түүхт 100 жилийн ой тохиож байна
2024.10.04

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түүхт 100 жилийн ой тохиож байна

Энэ өдөр төр нийгмийн зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт  нар оролцлоо.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ,  

"Эх орныхоо сүр жавхааг бадрааж, төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн тус ангитай ажил, амьдралаа холбосон үе үеийн генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчдад ойн баярын мэнд дэвшүүлье. Хүннү дээдсээс эхтэй хүчирхэг монгол цэргийн үр хойч, эзэн Чингисийн үеэс дэлхийд цуутай эрэлхэг дайчдын удам Та бүхний яруу алдар мөнхөд дуурсах болтугай" гэв. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан