2024.09.16
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 28 ДУГААР ХОРООНД НИЙТИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАРЬЖ БАЙНА
“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд уг төвийн барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж байна.
Нийслэлийн зүгээс уг төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдсэн бөгөөд “Петровис” ХХК төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм.
Төслийн үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэд халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээг авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.
Төслийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ гэдгээ илэрхийлээд байна. Төслийн гүйцэтгэгчээр “Силла Фурнитур” ХХК ажиллаж, байгууламжийг 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn