Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт 95%-тай үргэлжилж байна
2024.09.05

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт 95%-тай үргэлжилж байна

Баянхошуу хайрхан гээд эрүүл агаартай сайхан газар байна. Энийгээ түшиглээд Улаанбаатар хот Азийн хөгжлийн банк хамтраад нийслэлд 6 дэд төв хөгжүүлэхээр ажиллаж байгаа. НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн энэ төслийн Удирдах зөвлөлийн даргаар 2020 оноос 2023 оны хооронд ажиллаж байсан. Төслийн хүрээнд бид Баянхошуун дээр цэцэрлэг бизнес инкубатор төвүүд дээр нь нэмээд зам дулаан бохирын сүлжээ баригдаад дууссан. Дээр нь орон сууцын орлогод нийцсэн орон сууцын бичил хотхоныг ашиглалтад оруулж Баянхошуу  дэд бүтцийн ажил маань 95%-тай байгаагийн нэг дутуу байгаа ажил нь Баянхошуу Зүүн салааны иргэдээ ирж амралт зохицуулах цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан. Яг одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгаа юм шиг ийм сэтгэгдэл төрүүлэхээр ийм тохижилтын ажлыг хийгээд тэгээд энэ тоглоомын талбайнуудтай хөл бөмбөг сагсны талбай дээр гол нь хамгийн гол усан оргил өвөрт тоглосон сантай дээр нь задгай театртай ийм тохижилтын ажлыг эхлүүлсэн. Энэ 85%-тай байна. Төслийн ажил маань 2025 онд бүрэн дуусахад Баянхошуу Зүүн салааны орчмын одоо энэ иргэдийн хамгийн цуглах дуртай ийм сайхан газар болно гэж бид итгэж байгаа.