
2024.09.09
Хойд бүсийн дэд бүтэц, аялал жуулчлал, эдийн засагт том үүрэг гүйцэтгэх замын ажил явагдаж байна
Мянганы замын босоо тэнхлэг Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замын ажил үргэлжилсээр. Өнөөдрийн байдлаар Орхон-Хишиг-Өндөр чиглэлд 12 км асфальтан хучилт хийгдэж байна. Энэ зам хойд бүсийн дэд бүтэц, аялал жуулчлал, эдийн засагт том үүрэг гүйцэтгэх юм.
Мөн Хишиг-Өндөр сумын төв дундуурх 4.2 км авто замын ажил эхэлсэн бөгөөд энэ зам босоо тэнхлэгийн авто замтай холбогдох юм.