ЗАВХАНЫ ИХ-УУЛД АВТО ЗОГСООЛ БАЙГУУЛНА
2024.06.04

ЗАВХАНЫ ИХ-УУЛД АВТО ЗОГСООЛ БАЙГУУЛНА

Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд баруун аймгуудын замын нөхцөл байдал, шинэ баригдах замын трасс, зогсоолтой газар дээр нь танилцаж, холбогдох хүмүүст чиглэл өглөө.

Их-Уул сумын тухайд 7000 гаруй хүн амтай, баруун аймгийг чиглэсэн авто замын гол зангилаан дээр оршдог. Тиймээс ЗТХЯ-наас энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Их-Уулчуудынхаа тавьсан санал хүсэлтийн дагуу олон улсын жишигт нийцсэн зогсоолын зураг төсөл хийлгэж, ирэх 7 хоногт ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

Энэхүү авто зогсоол баригдсанаар зорчигч тээвэрчид ая тухтай хоноглох, халуун усанд орох, орон нутгийн иргэд худалдаа үйлчилгээ эрхлэх, нутгийн брэнд болсон монгол гутал, сарлагийн өрөм, сүү цагаан идээ, самар жимсээ борлуулах боломж бүрдэж олон ажлын байр бий болно. Мөн сумынхан зогсоолын дэргэдэх Цэнгэлдэх хүрээлэнгээ амралт чөлөөт цаг, урлаг спортын чиглэлээр байнгын ашиглалттай болгох таатай боломж бий болох юм.