УЛИАСТАЙД АВТО ТЭЭВРИЙН ТӨВИЙН ДЭРГЭД 100 МАШИНЫ ЗОГСООЛ БАРИНА
2024.06.04

УЛИАСТАЙД АВТО ТЭЭВРИЙН ТӨВИЙН ДЭРГЭД 100 МАШИНЫ ЗОГСООЛ БАРИНА

  • 1-рт Арц суурь -Улиастай- Алтай-Бургастай,
  • 2-рт Ховд-Улиастай
  • 3-рт Мөрөн-Улиастай

-Алтай-Бургастай гээд аймгууд төдийгүй хойд урд хөрш, Ази Европыг холбосон авто замын 2 коридор Завхан аймгаар дайрна. Ингэснээр Улиастай хот тээвэр логистикийн нэгэн чухал төв болон хөгжинө. Тиймээс аймгийн Авто тээврийн төвийн хойд талд олон улсын жишигт нийцсэн 5000 мкв 100 автомашины зогсоол барихаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу зураг төслийн ажил хийлгэсэн маань үндсэндээ бэлэн болжээ. Одоо энэ сард зогсоолын ажлыг шуурхай эхлүүлж иргэд зорчигчид аюулгүй тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх гэж байна. Ингэснээр хот хоорондын болон сум хоорондын ачаа, зорчигч тээвэр хөгжихөд ч, аймгийн Төвийн Цэнгэлдэх Хүрээлэнг байнгын ашиглалттай болгоход ч тусаа өгнө гэж үзэж байна.