"Шинэ үеийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх залуус нийслэлийн парламентыг бүрдүүлнэ"
2024.09.03

"Шинэ үеийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх залуус нийслэлийн парламентыг бүрдүүлнэ"

Нийслэл, дүүрэг, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөгчдийн нэрс өчигдөр тодорсон. Нийслэлийн монгол ардын намын хороог Х.Нямбаатар ахалж томоохон төсөл, менежментийн багт ажиллаж байсан, гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ үеийн залуусын төлөөллийг нэр дэвшүүлж буйгаа онцолсон. Тэр дундаа хууль эрх зүй, эдийн засаг, банк санхүү, инженер мэргэжилтэй хүмүүсээс шигшиж сонголтоо хийсэн болохоо ч мэдэгдсэн. Энэ ч Х.Нямбаатарын багт ашигтай. Учир нь УИХ-ын сонгуульд монгол ардын нам  “20 минутын хот” концепц, бүсчилсэн хөгжил, хот хөдөөгийн сэргэлт зэрэг томоохон мөрийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж  олонх болсон.

Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Х.Нямбаатарын баг буюу нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэр ч утгаараа шинэ цаг үеийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх залуус нийслэлийн парламентыг бүрдүүлнэ гэдгээ хэлж байгаа. Дээрх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Нэг үеэ бодвол хот өөрийн бие даасан хуультай болж нийслэлийн төсөв, нийгэм эдийн засаг, хот төлөвлөлтөд томоохон өөрчлөлтүүдийг хийхэд түлхэц болж буй. Эрх зүйн орчин нь бүрдээд эхэлсэн учраас метро, дүүжин тээвэр, дагуул хот, мега төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил болгож хэрэгжүүлэх нь нийслэлийн хамгийн том даалгавар.

Үүний тулд Х.Нямбаатарын баг нийслэлд олонх болж ирэх дөрвөн жил бүтээлчээр тогтвортой ажиллах ёстой. Нэр дэвшигчдээс харвал хөгжлийн банк, хөрөнгийн бирж, улаанбаатар хөгжлийн корпорац зэрэг томоохон байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан, түгжрэлийг бууруулах, шинэ сэргэлтийн бодлого, шинэ цэнгэлдэх хүрээлэн зэрэг  төсөл, нэгжийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нэр дэвшсэн харагдана. Ямартай ч Х.Нямбаатар бодлогын түвшинд ажиллах багаа бүрдүүлж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.