2024.08.30
М.Говьсайхан: Чөлөөлсөн газруудад орон сууцны хороолол сургууль цэцэрлэг барих тендер зарлагдсан
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжинэ. Төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1349 айлтай гэрээ байгуулж, 1270 айлын санхүүжилтийг бүрэн олгоод байна.