Х.Нямбаатар: Женкогийн хийсэн хулгай луйврыг өдөр бүр цувралаар хөндөнө
2024.09.01

Х.Нямбаатар: Женкогийн хийсэн хулгай луйврыг өдөр бүр цувралаар хөндөнө

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр "Би өнөөдрөөс эхлэн өдөр бүр Женкод хандаж, нэг мэдэгдэл хийнэ. Женкогийн хийсэн хулгай луйврыг өдөр бүр цувралаар хөндөнө. Луйварчин, лайв хийдэг хэдэн солиотой бацаануудаа юм хийж буй хүмүүсийн эсрэг турхирч байна. Би мафийн толгойлогчид хандана.

17 чингэлэг спиртийн хэрэг зэргийг олон нийтэд сануулна, хууль хяналтын байгууллагад дуудуулах арга хэмжээ авна гэдгийг би улс төр болгон хэлье. Ажил хийж үзээгүй хүүхдүүдийг нэр дэвшүүлжээ. Залуу Женкочид юм бүрийг гутааж байна. Тэд улс орны хөгжил дэвшлийг хойш нь л татна, юм хийж буй хүн бүрийг харлуулдаг. Өөрсдөө юу ч хийж үзээгүй." гэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх сарын 11-д болно. Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтыг гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой. МАН, АН, ХҮН- дэвшигчдээ албан ёсоор зарлалаа.