Монгол Улсын хөгжлийн тулгуур ойлголт нь аж үйлдвэржилтийн бодлого!
Улсын хоёр дахь том хот, аж үйлдвэрийн төв Орхон аймагт нийт 105,269 хүн амьдардаг. Дээрээс нь уул уурхайн бүс нутгийн хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийн хөгжлийг түүчээлэх учиртай.
Тиймээс уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын уурхайчдаа, хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийг төлөөлж буй нь УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа илэрхийлэв.
“Бид эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэе гэвэл үйлдвэрлэгч орон болох ёстой. Аж үйлдвэржилтийн бодлого гэдэг улс төржүүлэх асуудал биш. Харин технологийн шийдэл, гарцыг мэргэжлийн хүмүүсээс, практик дээр ажиллаж байгаа хүмүүсээс сонсож, судалж шийдвэр гаргах ёстой. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд том үйлдвэрийн газар нь жижиг үйлдвэрээ дэмждэг бодлого хэрэгтэй байна. Ялангуяа төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хуулийн төслийг нэн даруй хийх хэрэгтэй. Энэ асуудал шийдэгдэж байж хувийн хэвшлийг дэмжих асуудал яригдах байх.
Том үйлдвэрийн газрууд нь жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэггүй, тендерийн өндөр босго тавьчихдаг, өрхийн үйлдвэрлэгчдээ дэмждэггүй байж үйлдвэржилтийг дэмжих тухай асуудлыг ярих боломжгүй юм. Тиймээс нэн түрүүнд том үйлдвэрийн төслүүдтэй зэрэгцүүлээд, анхан шатны гарааны бизнес эхэлж байгаа төслүүдийг орхигдуулахгүй авч явах ёстой. Үүний тулд энэ 4 жил хойд бүс нутагтаа төдийгүй улс орны хэмжээнд бодитой ажил хэрэг болгох зорилтыг тодорхой тавьж ажиллах ёстой” гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан