С.ГАНБААТАРЫГ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД ДЭМЖЛЭЭ
С.ГАНБААТАР УИХ-ЫН ГИШҮҮН
2024.07.09

С.ГАНБААТАРЫГ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД ДЭМЖЛЭЭ

Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан ба УИХ дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Д.Батбаяр, Л.Мөнхбаясгалан нар төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төвийн бүсэд хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, Дархан-Уул аймагт байгуулагдах Аж үйлдвэрийн парк зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.

Харин нэр бүхий гишүүд эрчим хүчний салбар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд асуудалд анхаарах, үйлдвэрлэлийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, дарамт, шахалт учруулахгүй байх, санхүү, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний зах зээлийг дэмжих дэд бүтцийн болон усан хангамжийг эрх зүйн орчныг сайжруулах, хүнд, хөнгөн үйлдвэр эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигчид амжилт хүсэв.

Улмаар санал санал хураахад 100 хувийн саналаар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг сонгохыг дэмжлээ.