Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбооны XXVII чуулганд оролцлоо
Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбооны XXVII чуулганд илтгэл тавин оролцлоо. Энэ удаагийн чуулганыг “Бүсийн хөгжилд шинжлэх ухаан, технологийн паркуудын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Монголын Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Шинжлэх Ухааны Парк зохион байгуулж байна.
Монгол Улсын Их хурал, Монгол улсын засгийн газраас Шинжлэх ухааны паркуудыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжил нь аливаа улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд асар их нөлөө үзүүлдэг. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Шинжлэх ухаан, технологийн салбарт ОУ-ын хамтын ажиллагааг дэмжих, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн чухал зохицуулалтыг оруулж баталсан билээ.
Энэ салбарт хамгийн чухал нөөц бол хүний нөөц байдаг. Иймд шинжлэх ухаанч, энтрепренер, инновацлаг сэтгэлгээтэй ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх боловсролын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай. Иймд Монгол Улс сүүлийн жилүүдэд энэ чиглэлд онцгой анхаарч, дээд боловсролын системд инновацлаг сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг нэвтрүүлснээс гадна STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) боловсролыг бага насны хүүхдүүдэд олгох хөтөлбөрийг цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ удаагийн Азийн шинжлэх ухааны паркуудын их хурал Бүсчилсэн хөгжилтэй холбогдон зохион байгуулагдаж байгаа нь чухал юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn