УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг хаалттай горимоор сонсож байна
2024.08.15

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг хаалттай горимоор сонсож байна

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Ээлжит бус чуулган өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах тухай Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарсан. 

Ээлжит бус чуулганаар,

Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.15/ үдээс өмнөх хуралдааны эхэнд Зарим байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллах тухай тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж, улсын төсөвтэй холбоотой хууль, тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүллээ. 

Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийсэн бөгөөд ээлжит бус хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn