УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Нэг, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ор ирж байгаа. Тус хуулийн 37,1,3-т Нийтийн зориулалттай дэд бүтэц төрийн үйлчилгээг хэвийн тасралтгүй хангаж,нэн яаралтай нөхцөл үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан аргаар төслийг зарлаж, сонгон шалгаруулах хугацааг мөрдөх боломжгүй гэсэн байгаа. Үүнд хууль эрхзүйн тайлбарыг өгнө үү?
Хоёрт, Төр хувийн хэвшлийн тухай хуульд нийтийн зориулалттай дэд бүтэц гэдэг дээр нэн яаралтай нөхцөл үүссэн нөхцөлд сонгон шалгаруулалт зарлахгүйгээр төслийг хэрэгжүүлэх чадвартай 2-оос доошгүй хувийн хэвшлийн түншлэлд урилга хүргүүлж,гэрээ хэлэлцэл хийж хамгийн сайн нөхцөл санал болгосон түншлэлд гэрээ байгуулах боломжийг нэмэлтээр тусгасан болно гэсэн байна.Үүн дээр эрхзүйн тайлбар өгөн үү.
Гуравт, Эрдэс тавантолгой компаниас авсан санхүүжилт 1 ихнаяд 232 тэрбум төгрөг, хуримтлагдсан алдагдал 790 тэрбум төгрөг тус тус байна гэж байгаа.Үүнийг Таван толгой түлш компанийг нийслэлийн өмчид шилжүүлэхэд энэ асуудал гарах уу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.