2023.11.09

О.Цогтгэрэл: ХХААХҮ-ийн яам бүхий л хүч ээ түүхий эд, мал, махыг эрүүлжүүлэхэд зарцуулах хэрэгтэй байна!

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан /2023.11.09/ үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Хуулийн утга, агуулга нэр чухал. "Мал амьтны гаралтай түүхий эдийг хилээр нэвтрүүлэх оруулах гаргах тухай" гэх. Хорио цээрийн зөвшөөрлийг хэн нь өгөх юм гэдэг асуудал гараад ирлээ. Гааль нь авах юм уу, ХХААХҮ-ийн яам уу. Манай хуулиуд нэрээс цаашгүй байгаа нь үүнээс харагдаж байна. Үүний цаана өнөөдрийн монголын хөдөө аж ахуй өсгөөд хэлэхэд 100 сая долларын экспорт л хийж байгаа. 70 сая толгой малтай, 5 сая үхэр гэхчлэн.

Дэлхийн бусад оронд үүнээс хэдэн арван сая долларын ашиг, түүнийг дагасан орлого яригдана. Бидний төвлөрөх ёстой гол зүйл хаана байгаад байна. Мал,  махны экспорт чинь Монгол малын мах өвчтэй эсвэл халдвартай эсэх нь чухал болохоос гаалийн зөвшөөрлийн хэн өгөх нь тийм чухал юм уу. Аль нэг нь авна л биз. Хамгийн гол нь мал эрүүлжүүлэх ажил хаана хэрхэн явагдаж байна.

Монгол Улсад Хөдөө, аж ахуйн яам гэж байдаг л юм бол бүхий л хүч ээ, түүхий эд, мал, мах аа эрүүлжүүлэхэд зарцуулмаар байна. Халдварт өвчнөөс хамгаалах, сэргийлэх ажлыг идэвхийлэн хиймээр байна. Эрүүл гэдгээ олон улсад хэрхэн батлах юм. Үүн дээр анхаарах шаардлага байна. Анхны цас ороход мал аа дагаж яваад малчин нь энддэг харгис тогтолцоо байна. Үнэхээр харамсалтай. Мал эрүүлжүүлэхэд бодлогын шинэчилсэн ямар өөрчлөлтүүд байна вэ?

Түүний асултад, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан