ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДСЭНЭЭР МОНГОЛ УЛС 27-30 БАЙРААР УРАГШИЛНА
Монгол Улс сүүлийн 30 жилд парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг 30-д хүргэх гэж ажиллаж ирсэн. Гэвч өнгөрсөн 8 удаагийн парламентыг нийтэд нь авч үзвэл нийт 608 гишүүн сонгогдсоноос эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 10.7 хувь ба хамгийн ихдээ 17 хувь хүрч байжээ. Ингэснээр 2024 оны 4 сарын байдлаар парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр дэлхийн 190 орноос 134-т эрэмбэлэгдэж байсан юм. Тэгвэл энэ удаагийн парламент дахь эмэгтэй гишүүдийн хувь 25.4 болж нэмэгдсэн нь түүхэн амжилтыг 8 хувиар ахиулсан үзүүлэлт болж байгаа ба ингэснээр дээрх эрэмбэ 27-30 байраар урагшлах Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр 96-99-р байр луу орох болзлоо хангаж байна.
Үүнд жагсаалтаар 1:1 харьцаатай нэр дэвшүүлсэн нь нөлөөлсөн ба тодруулбал, тойргоос сонгогдсон гишүүдийн 10.3 нь эмэгтэй бол жагсаалтаар сонгогдсон гишүүдийн 24 нь эмэгтэй байна.