АВЬЯАСТНЫГ ИЛРҮҮЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙГ САЙЖРУУЛНА
Хөдөлмөрийн зах зээлд шинээр бэлтгэгдэн гарч ирж байгаа боловсон хүчнүүдийн мэдлэг, боловсрол чухал гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Гэсэн хэдий ч шинжлэх ухаан, техник технологийн хөгжил хурдацтай явагдаж буй орчин цагт мэдлэг боловсролоос дутуугүй “хандлага, ур чадвар”-ын тухай асуудал анхаарал татаж буй.
Нэг ёсондоо, ажлын байрандаа амжилт гаргахад мэдлэг, туршлагаас гадна зөөлөн ур чадваруудыг эзэмших нэн шаардлагатай болоод байна. Тэгвэл “хандлага, ур чадвар”-ыг хэрхэн зөв таньж, үнэлгээ хийх вэ. Тодруулбал, Франц улсын “Central test” компани нь хүний нөөцийн ур чадварын үнэлгээг сүүлийн үеийн технологи ашиглан боловсруулан, хөгжүүлдэг Олон улсын байгууллага юм. Тус үнэлгээ нь олон жилийн судалгаан дээр тулгуурласан, Олон улсын тестийн хороо /ITC/, АНУ-ын сэтгэл судлалын холбоо /APA/, Английн сэтгэл судлалын нийгэмлэг /BPS/, Европын сэтгэл судлалын нийгэмлэг зэргээр тус тус баталгаажсан бөгөөд манай “Юнайтед карьер консалтинг” ХХК нь, хүний нөөцийн ур чадварын үнэлгээг Монголдоо нутагшуулан ажиллаад 8 жилийн нүүр үзэж байна. Дэлхийн аль ч улсын хүний нөөцийг үнэлэх гол шалгуур нь “зөөлөн ур чадварын үнэлгээ”-нд суурилдаг болсон. Тиймээс олон улсад ур чадварыг чухалчлан үзэж, бизнесийн талбарт ур чадвар өндөртэй хүний нөөцийн багаараа байгууллагууд өөр хоорондоо өрсөлдөж байна.
“Central test” 2002 оноос, 16 хэл дээр дэлхийн 80 гаруй орны компаниудтай хүний нөөцийн менежментийн түвшинд хамтран ажилладаг.
Өнөөдрийн нийгэмд цаг хугацаа алтнаас ч илүү үнэтэй байна. Ажилтнаа бүрэн танихад, шинжлэх ухааны үндэслэл бүхий дэвшилтэт технологи ашиглан хандлага, зан чанар, ур чадвар, оюуны потенциалыг нь хэр хэмжээнд байгааг мэдсэний дүнд хурдацтайгаар шилжилт /маневр/ хийн ажлын бүтээмж, гүйцэтгэлээ улам сайжруулах цаг үе ирсэн. Нэг үгээр хэлбэл, маш богино хугацаанд ажилтнаа таних арга нь “ур чадварын үнэлгээ” хийх шийдэл юм.
Их сургуулиа төгсөөд ажлын байранд гарч буй залуусын 93% нь бие даан ажиллах, 95% нь хариуцлагатай байх, 93% нь багаар ажиллах ур чадваруудын дутагдалтай.
Сүүлийн үед, хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчийн тавьсан шаардлагад тэнцэх ур чадвартай ажил горилогчид дутмаг байгаагаас үүдэн байгууллагууд ажилтнуудынхаа ур чадвар, боломжийг нээн илрүүлж, дотоод хөгжүүлэлт хийх нь нэмэгдэж байна. Тухайлбал, зан төлөв, хандлага, сонирхол, ур чадвар, оюуны чадамж зэргийг тодорхойлсноор тухайн ажилтан аль чиглэлд өмнөхөөсөө илүү амжилттай, гүйцэтгэлтэй, бүтээмжтэй ажиллах нь тодорхойлогдох юм. Ажилтнуудынхаа авьяасыг нээн илрүүлж ур чадварынх нь түвшинг тодорхойлсноор, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, карьер төлөвлөлт, залгамж халаа, гүйцэтгэлийн үнэлгээ, цалин хөлс, урамшууллын бодлого гэхчлэн байгууллагын дотоод үйл ажиллагаанууд нь улам оновчтой болж ирдэг.
“Юнайтед карьер консалтинг” ХХК нь хувь хүнд өөрийгөө таньж мэдэх, томоохон компаниудад ажлын байрны болон төслийн багийн сонгон шалгаруулалт хийхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэн чиглэл өгөөд явж байна. Үүний сацуу нэгэнт авчихсан байгаа ажилтнуудынхаа бодит ур чадваруудыг таньж, үнэлгээ хийх мөн бодит ур чадварын оношилгоонд тулгуурлан цаашдынхаа хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад ашиглаад явж байна. Энэ бол хүний нөөцийн салбарынханд ихээхэн чухал зүйлс.
Хүн хоёр төрлийн ур чадвартай байдаг. Мэргэжлийн ур чадвар нь боловсролын байгууллагаас системтэй мэдлэгийг олж авахыг хэлдэг. Зөөлөн ур чадвар /soft skills/ нь хувь хүний дотоод мөн чанар, хувь хүний хүсэл тэмүүлэл, алсын хараа, зорилготой холбоотой харилцааны болон хамтран ажиллах, хөгжүүлж болдог чадвар юм.
Ур чадварын үнэлгээ гэдгийг анагаахын хэлээр “цусны дэлгэрэнгүй шинжилгээ”-тэй зүйрлэн хэлэх дуртай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан