Хангайн бүсэд хөгжлийн олон хөтөлбөр хэрэгжинэ
2024.06.13

Хангайн бүсэд хөгжлийн олон хөтөлбөр хэрэгжинэ

МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хангайн бүсэд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн онцлох заалтаас танилцуулъя.

  • Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
  • Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох бодлого баримтлан, бүсчлэн байгуулна.
  • Мянганы замын Орхоны гүүр-Батцэнгэл чиглэлийн 70 км авто замыг барина.
  • Мянганы замын Архангай аймгийн Батцэнгэл-Цагаандавааны ар хормой чиглэлийн 65 км авто замыг барина.
  • Арвайхээр-Шивээхүрэн боомт чиглэлийн хангайн бүсэд ногдох 336 км авто замыг барина.
  • Евро Азийг холбосон хамгийн дөт зам Шивээхүрэн боомт-Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо төмөр замын хангайн бүсэд ногдох 223 км төмөр замыг барина.