Дорноговь аймаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээрээ Монгол улсдаа тэргүүлж байна
2024.06.13

Дорноговь аймаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээрээ Монгол улсдаа тэргүүлж байна

Говийн бүс нутаг жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай, мөн хүчтэй салхины урсгал ихтэй байдгаас үүдэн дэлхийд нар, салхинаас эрчим хүч гаргаж авах хамгийн таатай бүс нутгийн нэгээр тогтоогддог.

  • Аливаа тойргоос сонгогдсон гишүүд, улс төрийн өндөр албан тушаалтан нь хүнд сурталгүй, ёс зүйтэй, гадаад дотоод харилцаа сайтай байх нь бүс нутгийн хөгжилд хамгийн чухал.
  • Өнөөдөр Дорноговь аймагт:
  • - Дэлхийн зургаан орны хөрөнгө оруулалтай 55 мвт хүчин чадалтай Сайншандын салхин парк
  • - Японы хөрөнгө оруулалттай 15 мвт хүчин чадалтай “Замын-Үүд Гэгээн” нарны цахилгаан станц
  • - Их Британийн хөрөнгө оруулалттай 30 мвт хүчин чадалтай “Говь” нарны станц
  • Эдгээр станцууд өнөөдөр ногоон эрчим хүчийг манай улсын нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна.
  • МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 7-р зүйлд Говийн бүсийн нар, салхины нөөцөд тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулахаар тусгасан. Говийн нар, салхи үнэд хүрэх цаг айсуй. Их бүтээн байгуулалт говийн бүс рүү чиглэлээ.