2024.06.12

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сандагийн Бямбацогт

Бид Ховдынхоо бүх сумдыг хатуу хучилттай замаар холбож,
Барилгын талх цементийг баруун бүсэд хямдруулах үйлдвэр байгуулж,
Гэр хорооллыг цэвэр бохирын шугамд холбож, хашаандаа ая тухтай сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ гэж амласан, амласнаа хэрэгжүүлсэн, хийж чадсан.

Одоо харин, эрчим хүчний тусгаар тогтнолыг Эрдэнэбүрэнгээс эхлүүлж,
Малчид орлоготой, иргэд ажлын байртай, үйлдвэрүүд үр ашигтай байх баруун бүсийн Малын түүхий эд боловсруулах цогцолбороо байгуулж байна.
Бид баруун бүсийнхээ хатуу хучилттай замыг 2 дахин нэмэгдүүлж,
Аймаг сумдаа хооронд нь төдийгүй хойд урд хөрш, Ази Европтой холбож,
Бүсийн нэмэгдлийг бүтэн болгох шийдлээ бүрэн хэрэгжүүлнэ.
Баруун бүсийнхээ хөгжилд хамтдаа Зам тавьцгаая