2024.06.11
УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батлут мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батлут Хөвсгөл аймгийн Тариалан сумынхаа иргэд сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
МАН-ын мөрийн хөтөлбөрт Хойд бүсэд “Ухаалаг хөдөө аж ахуйг” нутагшуулж орцыг багасгаж гарцыг ихэсгэн үр ашгаа тэлэх бодлогыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тус бодлогынхоо хүрээнд олон зорилт мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсний нэг нь ”Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах эрхзүйн орчныг бүрдүүлж, ХАА-н бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтмолжуулна” гэж тусгасан.
Тариалан суманд улаан буудайн тариалалт, гурилын үйлдвэрлэл өндөр хөгжсөн, сумын төвд хүн ам олноор оршин суудаг, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэд олон, хатуу хучилттай замтай ойр, бүсийн аймгуудын дунд байрладаг, сумын ойр орчмын хөрс үр шимтэй, газар тариаланд тохиромжтой тул хүнсний нарийн ногоо тариалах, хадгалах, боловсруулах үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх боломжтой гэв.