2024.06.10
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлнэ
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр /2024.06.10/ нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.
Нэр дэвшигчийн үнэмлэхээ 19 нам, хоёр эвслийн төлөөлөл өнөөдөр авч сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхэлнэ. Харин сурталчилгаагаа Сонгуулийн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа байршуулах юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn