2024.05.11
ТУУЛЬСЫН ӨЛГИЙ НУТАГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАА
Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын ард иргэд, төрийн албан хаагчидтай Монгол Улсын гавьяат эдийн засагч УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батсайхан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Уртнасан, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар нарын хамт уулзлаа.
Боловсрол эрүүл мэндийн салбартаа сүүлийн жилүүдэд анхааран ажиллаж буй алтайчууд шинэ хөгжлийн замдаа түүчээлнэ. Хар азарганы нуруу, Ээж хайрхан, Бурхан буудай, Төрийн тахилгат Сутай хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна. Үүн дээр анхаарч өгөхийг аминчлан захилаа.
Мөн өөрийн гэсэн брэндээ бий болгож, өв соёл, үүх түүхээ дээдэлж буй нутгийн зон олон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж, ажлын байрыг нэмээд өгвөл эдийн засаг нь сууриараа сайжирна гэдгийг онцолж байна.