2024.05.09
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХАЛИУН СУМАНД АЖИЛЛАВ
Домогт Хар Азаргын нуруу, Бурхан буудай, Ентүм хайрханаа шүтэн дээдэлдэг Халиун сумынхантайгаа уулзлаа. Халиун сум бол Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж гуайн төрсөн нутгаас гадна 6 хөдөлмөрийн баатар, 6 генерал цолтныг төрүүлэн гаргасан хөдөлмөр, оюуны өлгий болсон нутаг.
Манай удмын алтан хэлхээ, ургийн нандин түүх ч энэ сумтай салшгүй холбоотой билээ. Миний ээжийн өвөг дээдэс Азар овогтой Гэндэнгийн Жомбоон гуай дээхэн үед Хар Азаргын нуруунаас Ховд аймгийн Чандмань суманд очиж суурьшин амьдарсан түүхтэй.
Тэд маань уулзалтын үеэр Халиун сумаа хатуу хучилттай авто замтай болгох хүсэлтийг чухалчлан тавьж, орон нутгийн нэмэгдэл хэрэгжиж хөдөөгийн иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлсэн нь хамгийн зөв зүйл байсан гэж талархаж байлаа.