ЗАСАГТ ХАНЫ ГАЛ ГОЛОМТ АЛТАЙЧУУДТАЙГАА УУЛЗЛАА
Хантайшир уулынхаа нөмөрт орших Говь-Алтайчууд маань хэдийнээсээ Засагт Ханы хөх харчуулаараа улсдаа алдаршсан ард түмэн.
Алтай нутгийнхан маань:
Аймгийн төвөөс алслагдсан сумдаа хатуу хучилттай замтай болгох чин хүсэлтэй байна. Хавар, намартаа л ноолуурын орлоготой байдаг малчид маань хоршоо байгуулан малын гаралтай түүхий эдээ үнэ цэнд хүргэж орлогоо нэмэгдүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Мөн баруун бүс нутгаа үйлдвэржсэн бүс нутаг болгох хэрэгтэй байгаа талаар санал бодлоо хуваалцаж байлаа.
Тэгвэл баруун бүс нутгийнхаа малчид, иргэдийг НУТАГТАА САЙХАН АМЬДРАХ боломжийг бүрдүүлэх хөгжлийн төслүүдийг олон жилийн өмнөөс санаачлан хэрэгжүүлж эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд байна. Тухайлбал баруун бүс нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цогцолбор баригдаж байна.
Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх сайн туршлагыг хэрэгжүүлж байна.
Барилгын талх болсон Ховд Эко цементийн үйлдвэр баруун бүс нутагт байна. Бүсийн хөнгөлөлт хэрэгжиж УБ хотоос 1000-аас дээш алслагдсан аймгуудын ААН-үүд 1 хувийн татвар төлдөг болж татварын таатай орчин бүрдсэн. Орон нутгийн нэмэгдэл хэрэгжиж алслагдсан аймагт ажиллаж амьдардаг иргэдийн маань цалин хөлс нэмэгдсэн.