СУТАЙ ХАЙРХАНЫ ӨВӨР БЭЛ, ЗҮЙЛИЙН ГОЛЫНХОО ХӨВӨӨНД ОРШИХ ТОНХИЛ СУМЫНХАНТАЙГАА УУЛЗЛАА
2024.05.06

СУТАЙ ХАЙРХАНЫ ӨВӨР БЭЛ, ЗҮЙЛИЙН ГОЛЫНХОО ХӨВӨӨНД ОРШИХ ТОНХИЛ СУМЫНХАНТАЙГАА УУЛЗЛАА

Тонхилчууд маань Говь-Алтай аймгийнхаа махны хэрэгцээний 50-60 хувийг хангадаг, буман хонь тоолуулсан хөдөлмөрч ард билээ. Бас манай зураглаач Э.Энхбатын маань ээж Н.Эрдэнэчимэг эгчийн төрсөн нутаг нь юм байна.

Тэд малын гаралтай түүхий эд маш хямд байгаа,тэдгээрийг боловсруулж үнэд хүргэх үйлдвэр баруун бүс нутагт баригдаж байгааг сайшааж байна. Алслагдсан бүсийн хөнгөлөлт, нэмэгдэл гэж 2011 оноос хойш хөөцөлдсөн ажлын маань нэгээхэн хэсэг бодит ажил болж хөдөөгийн иргэдийн цалин хангамж сайжирсанд талархалтай байна.

Мөн Тонхил сумаа хатуу хучилттай авто замтай болгох хүсэлтийг онцгойлон тавьж байлаа. Уулзалтад хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан Сутай нутгийнхандаа баярлалаа.