2024.04.28
Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Эрдэс баялаг - Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулганд оролцлоо
2018 онд тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, түүчээлэгч эмэгтэйчүүдийн төлөөллүүдийн санаачилгаар салбарын жендерийн бодлогын баримт бичгийг анх удаа баталж, салбарын компаниудад жендерийн хороо байгуулах чиглэлийг хүргүүлэн эхлүүлж байсан билээ.
Мөн “Эрдэс баялаг - Эмэгтэйчүүд” анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байсныг тодхон санаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хүний эрх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх, үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн оролцоо, санал, санаачилгыг дэмжих, тулгамдсан асуудлуудыг хамтаараа тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж байх зорилго бүхий дээрх санал санаачилгууд бодитой ажил хэрэг болж буйд талархалтай байна. Жендер ийн тэгш байдлыг хангах нь улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөллийг үзүүлдэг.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан