Шинэ залуу улс төрчид манлайлан удирдаж, үйл ажиллагаагаа орчин цагийн аяст нийцүүлэн авч явах ёстой
Энэ сарын 25-нд АН-ын АЭХ-ны их чуулган хуралдлаа. Энэхүү хуралдаанд АЭХ-ны ерөнхийлөгч Салдангийн Одонтуяа
Журмын нөхөд өө, ардчилагчид аа
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хариуцлагатай сонгуулийн өмнө Та бүхэндээ ахин хандаж байна.
Миний бие Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн албыг 2016 оноос хойш хашиж, энэ хавар ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтийг гаргасны дагуу удахгүй шинэ Ерөнхийлөгчөө ардчилсан эмэгтэйчүүд сонгох гэж байна. Би журмын нөхөддөө уриалахад цаг үе болгон өөрийн ачааг үүрүүлэх, өөрийн нүүр царай болгох манлайлагчийг нэхэж байдаг. Тийм учраас энэ цаг үеийн төлөөлөл болсон, шинэ залуу манлайлагч эмэгтэйчүүддээ итгэл үзүүлж, ачааг үүрүүлж, ажлыг хийлгэхийг хүсч байна.
Би сонгуульт ажлаа гүйцэтгэж байхдаа ҮБХ-ны эмэгтэй гишүүдтэйгээ хамтран эмэгтэйчүүдийг чадавхижуулах, нийгмийн олон асуудалд хамтдаа дуу хоолойгоо өргөх манлайлал үзүүлэхэд залуусаа сургаж, дадлагажуулахыг чармайн ажиллаж ирсэн. Манай холбоонд цаг үеийнхээ шаардлагад нийцэн, улс төр, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг үлгэрлэн ажиллах чадвартай эмэгтэйчүүд олон бий. Тэдэндээ итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлээрэй хэмээн захих байна.
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан ҮХНӨ, “Сонгуулийн тухай” болон улс төрийн намын тухай хуулиудад сонгуулийн зардлыг багасгах, эмэгтэйчүүдийн нэр дэвших, сонгогдох боломжийг дээшлүүлэх, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн олон чухал заалтуудыг миний бие УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хамтын хүчин чармайлтаар шийдүүлж чадсандаа баяртай байдаг. Шинээр нээгдсэн энэ боломж бололцоог эмэгтэй улс төрчид бүрэн дүүрэн ашиглахад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэ Ерөнхийлөгч голлон анхаарч ажиллах ёстой.
2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоог шинэ залуу улс төрчид манлайлан удирдаж, үйл ажиллагаагаа орчин цагийн аяст нийцүүлэн авч явах, улс орныхоо хөгжлийн шинэ эрин, шинэ хөгжилд хүргэж чадах манлайлагчдыг гаргаж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.Та бүхэн эв нэгдлийг эрхэмлэн, ардчиллын төлөөх эмэгтэйчүүдийн хүчийн нэгтгэх, оролцоог дүүрэн байлгахын төлөө шинэ, мэргэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20