Хиймэл оюун ухааныг зохицуулах нь хэцүү боловч яаралтай ажил
2024.02.01

Хиймэл оюун ухааныг зохицуулах нь хэцүү боловч яаралтай ажил

2023 он "Хиймэл оюун ухааны шинэ эрин үе" болж, бодлого боловсруулагчид хиймэл оюун ухааны (AI) технологийн аюулгүй байдал, зохицуулалтад анхаарлаа хандуулсан.

2022 оны сүүлээр ChatGPT танилцуулагдаж, Европын Холбооны хиймэл оюун ухааны тухай хуулийн чухал тохиролцоонд хүрсэн. Тухайн хуулийн зарим чухал шийдвэрүүд ирэх 7 хоногуудын технологийн уулзалтуудаар эцэслэн боловсруулагдаж, барууны зарим "Хиймэл оюун ухааны дүрэм" нь хүмүүсийг хиймэл оюун ухааны хор хөнөөлөөс хамгаалж байгаа боловч, чухал хэд хэдэн салбарт хүний эрхийг хамгаалах, ялангуяа гадуурхагдсан хүмүүсийн эрхийг хангах тал дээр хангалтгүй хэвээр байгаа нь харагдаж байна.

Энэ нь 2023 оны 11 дүгээр сард Их Британийн засгийн газар дэлхийн удирдагчид, салбарын гол төлөөллүүд, иргэний нийгмийн бүлгүүдтэй хиймэл оюун ухааны аюулгүй байдал, эрсдэлийн талаар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсны дараахан болсон юм. Хиймэл оюун ухааны засаглалын талаарх маргаан өсөн нэмэгдэж буй нэн шаардлагатай энэ үед, 2024 оны шийдэх ёстой чухал асуудлуудын нэг бол эдгээр хэлэлцүүлгүүдээс тодорхой үүрэг амлалтуудыг бий болгож, өнөөгийн хиймэл оюун ухааны эрсдэлд анхаарлаа төвлөрүүлж, бодит арга хэмжээ авах юм.

Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт нь шинэ боломж, ашиг тусыг бий болгож байгаа хэдий ч хиймэл оюун ухаанаар дамжуулж олон нийтийг хянах, ялгаварлан гадуурхах хэрэгсэл болгон ашиглахад учирч болох аюулыг үл тоомсорлож болохгүй. Ихэнхдээ хиймэл оюун ухааны системийг хувийн болон олон нийтийн асар их хэмжээний өгөгдөлд тулгуурлаж бэлтгэдэг ба энэ нь нийгмийн шударга бус байдлыг тусгаж ихэвчлэн өрөөсгөл, тэгш бус байдлыг улам хурцатгаж байна.

Хиймэл оюун ухаан нь урьдчилан таамаглах цагдаагийн арга хэрэгслээс авхуулаад эрүүл мэндийн болон нийгмийн тусламжийг хэн авах боломжтойг тодорхойлох гэх мэт төрийн байгууллагын шийдвэр гаргахад ашигладаг автоматжуулсан систем, цагаачид, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг хянах хүртэл нийгэмд хамгийн гадуурхагдсан бүлгүүдийн хүний эрхийг тасралтгүйгээр зөрчиж байна.

Залилан мэхлэлтээс сэргийлэх алгоритм гэх мэт бусад төрлийн хиймэл оюун ухааны хэлбэрүүд нь нийгмийн цөөнх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан олон нийтийг онилох зорилгоор цагдаа болон аюулгүй байдлын албаныхан царай таних технологийг ашиглаж байсныг Эмнести Интернэшнл баримтжуулсан.

Тэгэхээр, хиймэл оюун ухааны зохицуулалтыг төвөгтэй болгодог зүйл юу вэ? Нэгдүгээрт, хиймэл оюун ухаан гэдэг нэр томьёоны тодорхой бус байдал нь энэхүү технологийн зохицуулалтыг улам төвөгтэй болгож байна. Хиймэл оюун ухааны талаар нийтлэг ойлголт байхгүй байгаа учир нь энэ нэр томьёо ганцхан технологид хязгаарлагдахгүй, харин олон тооны технологийн хэрэглээ, аргуудыг багтаасан байдгаас үүдэлтэй.

Төрийн болон хувийн хэвшилд хиймэл оюун ухааны системийг олон янзын хүрээнд ашиглаж байгаа нь түүнийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд олон тооны оролцогч талууд байдгийг харуулж байгаа бөгөөд энэхүү системд хүний хөдөлмөр, өгөгдөл, программ хангамж, санхүүгийн дэмжлэг, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байна. Цаашилбал, эдгээр системийг шууд техник эсвэл программ хангамжаас хамааралтай гэж авч үзэх боломжгүй ба харин тэдгээрийн нөлөөллийг боловсруулж, хэрэгжүүлж буй контекстээс хамаардаг зохицуулалтыг харгалзан үзэх ёстой.

"2024 он гарч байгаа энэ үед хиймэл оюун хүний эрхийг зөвхөн дизайны хүрээнд хүндэтгээд зогсохгүй, эдгээр технологид өртөж буй хүмүүсийг болон тэдний нөхцөл байдал, туршлагыг технологийн зохицуулалтад тусгах цаг болжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан