Баянгол дүүргийн 24-р хороо Алтай хотхон, Коёо тауны орчимд улсын сургууль барих газрын асуудал шийдэгдлээ
Алтай хотхонд 5200 өрхийн 16000 гаруй оршин суугчтай. Үүнээс сургуулийн насны 3000 гаруй хүүхэд байдаг. Анх хотхон баригдаж эхлэхээс л сургууль, цэцэрлэгийн асуудлыг ярьсан.
ЦЭЦЭРЛЭГ-ийн хувьд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 2 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж, нэмээд 2 түрээсийн байранд салбар нээж, нийт 4 цэцэрлэгтэй болсноор 100% шийдэгдсэн. Харин СУРГУУЛЬ-ийн барилга баригдахгүй удсан гол шалтгаан нь газрын асуудал байсан юм.
Дүүрэг, нийслэлийн удирдлагууд хамтран Алтай хотхонд 8000 газар чөлөөлснөөр сургуулийн газрын асуудал шийдэгдлээ. #2_ээлжээр хичээллэх, 2800 хүүхдийн багтаамжтай сургуулийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөж байна.
Санаачлагатай, ажил хэрэгч ажиллаж байгаа дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.06
2024.11.21