2023.11.21

Ц.Мөнхцэцэг: Манай улсын парламент хүний эрхийн мэдрэмжтэй, жендерийн мэдрэмжтэй эсэхийг өөрийн үнэлгээ хийж дүгнэнэ

Олон Улсын Парламентын Холбоо “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдлыг” үнэлэх гарын авлага бэлтгэн гаргасан бөгөөд энэхүү аргачлалын дагуу улс орнуудын парламент өөрийн үнэлгээгээ хийж ирсэн. Ийнхүү үнэлгээ хийснээр одоогийн нөхцөл байдлаа тодорхойлж, цаашдаа хийх ажлынхаа эрэмбэ дараа, цаг хугацааг төлөвлөж чаддаг.