Төвийн бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт хийлээ
2023.11.06

Төвийн бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаалын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс орон нутаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын ажилтан, алба хаагчдад "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт"-ыг Сэлэнгэ аймагт 2023 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хүсэлтээр төвийн бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтнуудад “Жендер ба Хүний эрх” сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж, хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Тус сургалтад:

  • Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын Шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газар
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Шүүхийн Тамгын газар
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Шүүхийн Тамгын газрын нийт 51 албан хаагч хамрагдлаа.

Хүний эрхийн соёлыг түгээхэд хамтран ажилласан Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олонд Талархал илэрхийлье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан