2023.10.13
Хог хаягдалгүй жишиг уул уурхайг бүтээнэ
2022 онд Оюу толгой компанитай "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж байсан бол 2023 онд нөхөн сэргээсэн ба үргэлжлүүлэн мод тарих ажлыг хийж байна.
Мөн 2023 онд ойн хөнөөлт шавжид голомтлогдсон талбайн 150000га талбайд агаараар хийх тэмцлийн ажлыг амжилттай хийж дуусгасан.
Хөх морь буюу Хэрлэн-Тооно ТЭЗҮ-г шинэчлэх 3 сая ам.долларыг гаргаж эхлүүлсэн гээд маш олон ажлуудыг Оюу толгой компани амжилттай хэрэгжүүлж байна.
Цаашдаа усны төслүүд, Тэрбум мод усалгааны системийг бий болгох, хог хаягдалгүй уул уурхай ажилд манлайлан оролцохоо илэрхийлж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам зүгээс талархал илэрхийллээ.