ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевичид талархал илэрхийлэв
2023.09.08

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевичид талархал илэрхийлэв

Монголын Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевичийг томилолтын хугацаа нь дуусаж байгаатай нь холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр уулзаж, парламентын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Хатагтай Илейн Конкиевич нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын системд Жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг бэхжүүлэх чиглэлээр Төв Азийн орнуудыг хамарсан Казахстан дахь Товчооны Тэргүүн, Суурин төлөөлөгчийн албыг хашиж байсан.

Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, (ЕАБХАБ/OSCE), Зүүн Европ, Балкан, Кавказ болон Төв Азийн хэд хэдэн улс дахь НҮБ-ын системийн байгууллага, олон улсын ТББ-уудад ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон.

Тэрбээр засаглал, хүний эрх, хууль дээдлэх ёс, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ардчилсан институцийг бэхжүүлэх, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааны чиглэлээр 26 жил ажилласан туршлагатай, олон улсын хөгжлийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн юм.