2023.09.01
“Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар хэрэгжиж байгаа “Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны явцыг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр хүний эрхийн нэр томьёоны 20 тулгуур ойлголтыг хэлэлцүүлж, олон нийтээс саналыг авав.
Тухайлбал:
- Хүн, нийгэм, эрх, соёл, хууль
- Үзэл бодол, үүрэг, иргэн, эрх чөлөө, шашин
- Ардчилсан, ялгаварлан гадуурхах, төр, боловсрол, шүүх
- Хөдөлмөрлөх, хамгаалах, албадах, өмч, хүндэтгэх
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийг хангах Үндэсний хороо, Монголын Хуульчдын Холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Цагдаа, дотоод цэргийн судалгааны төв, Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо ТББ, “Түгээмэл хөгжил” ТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, санал, зөвлөмж илэрхийллээ.