2023.09.01
Лаборатори 14-р сургуулийн нээлтэд оролцлоо
1980 онд миний аав Р.Үнэнбат Regzed Unenbat тус сургуулийг төгссөн билээ. Намайг төгссөн сургуулийнх нь нээлтэд үг хэлж, сургуульд нь чадлаараа хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллаж байгааг хараад аав минь бахархаж буй биз ээ.
Аливаа улс орон боловсрол, эрүүл мэндийн салбараа өөд нь татчихвал хөгжлийнхөө зам руу ордог тухай оюутан байхад багш нар маань хэлдэг байсан. Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжиж, одоо ч, ирээдүйд ч чадах бүхнээ хийж ажиллахаа сурагчид, багш ажилтнууд, эцэг эхчүүдэд амласан.
Ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, хариуцлагатай ханддаг Хо Ши Мин-ий нэрэмжит Лаборатори 14-р сургуулийн захирал Э.Гунгаажаваар маш их бахархаж байна. Сургуулиа хамтын ажиллагаа сайтай, дэмжлэг, хөрөнгө оруулалт татаж, өнгөтэй сайхан авч явдаг үлгэр жишээ захирал санагддаг.
Ардын сургуулийн алтан босгыг алхан орж байгаа сурагч бяцхан дүү нараа харах үнэхээр аз жаргалтай байлаа. МОНГОЛЫН ҮРСИЙН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙГ !