
2023.08.30
ТАНИЛЦ: Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 11 дүгээр зүйл
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 30 зүйлийг цувралаар хүргэж байна.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 11 дүгээр зүйл:
- Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.
- Тухайн үед үндэсний болон олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл, эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.