2023.08.23
ТАНИЛЦ: Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйл
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 30 зүйлийг цувралаар хүргэж байна.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйл:
- Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.
- Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.