
2023.06.23
Сонгинохайрхан дүүрэг “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтарч ажиллана
Сонгинохайрхан дүүргийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтарч ажиллахаар боллоо.
Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Рио Тинто Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул, Судалгаа шинжилгээ хариуцсан ахлах зөвлөх О.Анар нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж шинээр байгуулах боломжтой байршлуудтай танилцаж санал бодлоо солилцсон юм.