
2023.06.02
НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг 316-р цэцэрлэгт зочиллоо
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан СХД-ийн 316-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.
Тус цэцэрлэг 280 хүүхдийн ортой, 343 хүүхэд, 45 багш ажилтантай. Нээгдээд 5 сар болж буй хэдий ч үйл ажиллагаа нь жигдэрч, энэ хавар 87 хүүхдийг ЕБС-ийн бэлтгэл анги руу шилжүүлсэн байна.
2023 оны хувьд хүүхдийн тоо хамрагдалт дунд зэрэг байсан бол ирэх намар тус хорооны хүүхдүүд, мөн төрийн өмчийн цэцэрлэггүй 23-р хорооны хүүхдүүд нэмэгдэж хүүхдийн тоо өсөх магадлалтайг цэцэрлэгийн эрхлэгч Л.Адъяасүрэн хэлсэн юм.