"Эрдмийн Өргөө" цогцолбор сургуулийн өргөтгөлийн ажил 90%-тай үргэлжилж байна
БГД-ийн "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль 6500 гаруй хүүхэдтэй гурван ээлжээр хичээллэдэг. Тус сургуулийн өргөтгөлийн барилга 2018 онд эхэлсэн ч санхүүжилтийн асуудлаас болж зогсонги байдалд ороод байсан юм.
Энэхүү асуудалд УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг анхаарч, барилгын өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэхээр шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр барилгын гүйцэтгэлийн ажил 90 гаруй хувьтай явж байна.
Өргөтгөл сургууль ашиглалтад орсноор гурван ээлжээр хичээллэдэг асуудал шийдэгдэж хоёр ээлжид шилжихээс гадна сурагчид тав тухтай орчинд суралцах боломжтой болно.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тойрогтоо ажиллаж байгаа эдгээр өдрүүдэд сургуулийн өргөтгөлийн барилгын явцтай танилцаж шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг шийдэж өгөхөөр боллоо.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.03
2024.11.14