2023.05.29

БЗД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг СӨХ-дод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзалт хийв

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо, Хотын ерөнхий менежер М.Баяраа, мэргэжлийн баг хамт олон Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг СӨХ-дын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

СӨХ-дын зүгээс, Хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажилтан алба хаагчдын нийгмийн асуудал, ашиглалтын шаардлага хангахаа больсон лифт шинэчлэх, барилгын дээвэр, фасадны асуудлыг хэлж байна. Түр хорооноос СӨХ-д тулгамдсан хууль, эрх зүйн орчныг сайжруулах, ажилтан алба хаагчдын нийгмийн даатгал, ус цахилгааны үнийн тарифыг зохицуулахаар хариуцсан яам, мэргэжлийн байгууллагад уламжилж, хууль эрх зүйн асуудалд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөхөө илэрхийллээ.

Харин орон сууцны дээвэр, фасад, ашиглалтын шаардлага хангахаа больсон лифтны шинэчлэлийн асуудлыг хотын менежер М.Баяраа, түүний баг хамт төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад харилцааны хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ.

Тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцасан СӨХ-дын хамт олонд талархал илэрхийлье. Санал солилцож, ярилцсан ажлууд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.