2023.05.15

БЗД-ийн 1-р хороо, РЦНК орчмын газрын маргаантай холбогдуулан газар дээр нь ажиллав

Баянзүрх дүүргийн 1-р хороо, РЦНК орчмын 2.5га газрын маргаантай холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу газар дээр нь ажиллалаа.

Нэг талдаа 1000 гаруй иргэд ногоон байгууламж төлөвлөхийг хүсэж гарын үсгээ цуглуулж шаардлага тавьж байгаа бол нөгөө талд 2.5га газрыг эзэмшиж буй 3 аж ахуйн нэгж нийт 12 блок орон сууц, спорт цогцолбор барихаар холбогдох зөвшөөрөл, зүйлсээ шийдвэрлүүлсэн талаар хэллээ.

Тухайн орчмоос сонгогдсон гишүүний хувьд үүсээд буй маргааныг шийдвэрлэхээр иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагаас төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулж хотын даргад асуудлыг уламжилж ирэх 7-р сардаа багтаан шийдвэрлүүлэхээ илэрхийллээ.

Нийслэл хотод үлдсэн алга дарам газрыг ногоон байгууламж болгон тохижуулж, ээлтэй орчныг бүрдүүлэх тал дээр бүхий л санал санаачилгыг дэмжих болно.