Онцгой байдлын хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн төсвийг нэмж тусгана гэв
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр Онцгой байдлын хэлтэст ажиллалаа.
Онцгой байдлын хэлтэст ирсэн дуудлагын тоо, өнгөрсөн үетэй харьцуулахад 22.4, эрэн хайх ажиллагаа 14 хувиар буурч, 354 хүнийг аварч, 20.1 тэрбум төгрөгийн хөрөнгө, эд зүйлсийг аюулгүй хамгаалж чаджээ.
ИТХ-ын дарга А.Баяр Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг тэргүүлэн ажилладгийн хувьд 2023 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтөд Онцгой байдлын хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн төсвийг нэмж тусгана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Холбоотой мэдээ
2024.10.29
2024.10.18
2024.08.30