2023.05.24
Баянзүрх дүүргийн Прокурорын газар ажиллалаа
Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувиар Баянзүрх дүүргийн Прокурорын газар ажиллалаа.
Тус газрын хувьд бусад дүүргүүдтэй харьцуулахад 1.6 дахин өндөр ачаалалтай ажилладаг. Нэг прокурор долоо хоногт дунджаар 135-150 хэрэг дээр ажиллаж, 97-120 шүүх хуралд оролцдог нь өдөрт 12-13 цаг, амралтын өдөргүй ажиллаж байж энэ ачааллыг давж гардаг талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцог хэлж байна.
Мөн ажиллах орчны хувьд 1940 онд ашиглалтад орсон, ашиглалтын шаардлага хангахаа больж, хорхой шавьж, мэрэгч үүрэлсэн учраас төрийн тусгай алба хаагчид эрүүл мэндээрээ хохирч байгааг хэллээ. Иймд тус газрын барилгыг шинэчлэх, төрийн тусгай албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулах хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх тал дээр санал солилцлоо.